BusinessUp
Банк санхүү
6.25.2026 16:44
Улсын өр Монголын эдийн засгаас давлаа

Монгол Улсын нийт өр энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 6.2 хувиар өсөж, 40.2 тэрбум ам.долларт хүрлээ. Ингэснээр түүхэн дээд түвшинд хадгалагдсаар байна. Манай улсын өр болон эдийн засгийг харьцуулж үзвэл Монгол Улсын ДНБ нийт өрийн 60 хувьтай тэнцэж байгаа юм.  

Улсын өр Монголын эдийн засгаас давлаа  

  • Улсын нийт өр          $40.2 тэрбум
  • Монгол Улсын ДНБ  $25.4 тэрбум

                                                 Эх сурвалж: ҮСХ

Нийт өрийг задлаад харвал тэн хагасыг нь шууд хөрөнгө оруулалт буюу компани хоорондын зээллэг бүрдүүлж байна. Компани хоорондын зээллэг нь өмнөх оноос 964 сая ам.доллароор өсөж, 18.6 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнд уул уурхайн төслүүдийн хөрөнгө оруулалт нөлөөлсөн байна.

Өрийн бүтэц

  1. Засгийн газрын өр                      21% 
  2. Төв банк                                         3%   
  3. Хадгаламжийн байгууллага      10%
  4. Бусад салбар                               20% 
  5. Шууд хөрөнгө оруулалт             46%

                                                        Эх сурвалж: ҮСХ

Харин Засгийн газрын өр Монгол Улсын нийт өрийн 21 хувийг бүрдүүлж байна. Засгийн газрын нийт өр 8.5 тэрбум ам.доллар буюу төгрөгөөр илэрхийлбэл 35.8 их наяд төгрөгт хүрээд байгаа юм. Сүүлийн нэг жилийн хугацаанд Засгийн газрын өр харьцангуй тогтвортой байсан бөгөөд үүний 94.6 хувийг гадаад өр эзэлж байна.

Засгийн газрын өр

  • Ам.доллароор    $8.5 тэрбум
  • Төгрөгөөр           ₮35.8 их наяд

                                          Эх сурвалж: ҮСХ  

Сүүлийн 11 жилд манай улсын гадаад өр тасралтгүй хуримтлагдсаар бараг хоёр дахин нэмэгдсэн. 2015 оны эхэнд 21.6 тэрбум ам.доллартой тэнцэж байсан бол хамгийн сүүлийн байдлаар 40 тэрбумыг даваад байгаа нь энэ. Монгол Улсад дотоодын хуримтлал дутмаг, эдийн засаг тэлэхийн хэрээр гадаад зээлээс хамааралтай хэвээр байна.

Newsletter
Follow us on social media and be up to date with the latest happenings.
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.