NewsUp
•
Explained
•
10.16.2026 18:31
Уул уурхай урагшлах боломж бүрдлээ

УИХ-аас Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг эцэслэн баталлаа. Уг хуулийн шинэчлэлээр уул уурхайн салбарын эрх зүйн орчинд дараах үндсэн өөрчлөлтүүд тусгагджээ.

Орон нутгийн хуваарилалт: Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс (АМНАТ) орон нутагт хуваарилах хэмжээг 10 хувь байсныг 20 хувь болгон нэмэгдүүлэв.

Хайгуул, тусгай зөвшөөрөл: Геологийн суурь судалгаа болон эрэл, хайгуулын ажлыг дэмжих зорилгоор тусгай зөвшөөрөл олгох хэлбэрүүдийг олон төрөлтэй болгосон байна.

Боловсруулах үйлдвэрлэл: Дотоодын боловсруулах салбарыг түүхий эдийн дутагдлаас гаргаж, зогсонги байдалд байсан 47 үйлдвэрийг ажиллуулна. Баяжуулах 123 үйлдвэрийг нэгдсэн бүртгэлд хамруулахаар тусгасан ба эдийн засгийн үр өгөөжгүй дагалдах ашигт малтмалаас АМНАТ авахгүй байх зохицуулалт орсон байна.

Байгаль орчин, хариуцлага: Уурхайн хаалт, байгаль орчны нөхөн сэргээлтийн санхүүгийн баталгааг шаардах замаар аж ахуйн нэгжүүдийн хариуцлагыг дээшлүүлэхээр зохицуулжээ.

Тус хууль ийнхүү шинэчлэгдсэнээр давхардаж байсан 267 заалт, 150 зөрчил болон 150 хийдлийг арилгасан гэж салбарынхан үзэж байна.  

13 жилийн турш яригдсан Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт уул уурхайд урагшлах томоохон хөшүүрэг боллоо. Хуулийн шинэчлэл батлагдсан талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Байгалийн баялгаа зөвхөн олборлоод шууд зарах бус, нэмүү өртөг шингээн боловсруулж, үр өгөөжийг нь орон нутаг, иргэдэд илүү хүртээх шинэ бодлого хэрэгжиж эхэлнэ" хэмээн онцоллоо. 

‍

Newsletter
Follow us on social media and be up to date with the latest happenings.
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.