NewsUp
•
Explained
•
10.19.2026 11:40
WSJ: Путин дайн дуусгах санал тавилаа 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ирэх сард Ши Жиньпин, Д.Трамп нартай уулзаж Украины дайныг дуусгах асуудлаар хэлэлцэх санал тавьсан гэж өнгөрсөн ням гарагт Wall Street Journal мэдээллээ. Владимир Путин аравдугаар сарын 9-нд Доналд Трамптай утсаар ярихдаа гурван талт дээд хэмжээний уулзалт хийх санал дэвшүүлсэн байна. 

Орос, Украины дайныг эцэслэх талаар хэлэлцэх ОХУ, АНУ, Хятадын гурван талт уулзалтад Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийг оролцуулахгүй байгаа нь олон улсын анхаарлыг татаж байна. 

Үүнтэй зэрэгцээд аравдугаар сарын 17-ноос 18-ыг шилжих шөнө Украин улс сүүлийн саруудад хийгээгүй өргөн хүрээний, холын тусгалтай дроны цохилтыг ОХУ-ын нутаг дэвсгэрт үзүүллээ. Агаарын цохилтын гол бай нь Санкт-Петербург хотын боомт дахь "Петербургский нефтяной терминал" болон "Ручьи" нефтийн агуулах байв. Шатахууны агуулахууд дэлбэрч, том хэмжээний гал гарсан бөгөөд энэ нь Оросын Балтийн тэнгисээр дамжуулах экспорт болон ложистикт том цохилт болов. Уг довтолгооны улмаас нэг хүн амиа алдаж, 12 гаруй иргэн бэртэж гэмтсэн. Мөн агаарын зам, нисэх буудлуудын үйл ажиллагаа саатжээ. Түүнчлэн "Восточная" цахилгаан дэд станц гэмтсэний улмаас 20,000 орчим өрх түр хугацаанд тог цахилгаангүй болсон байна. 

‍

Newsletter
Follow us on social media and be up to date with the latest happenings.
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.