MoneyUp
•
Банк санхүү
•
8.27.2026 13:17
Ямар компани хамгийн их ашиг олсон вэ?

“Тавантолгой” ХК энэ оны эхний хагас жилд 488 тэрбум төгрөгийн ашиг олжээ. Ингэснээр тус компани эхний хагас жилийн ашгаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудыг тэргүүллээ.

Тус компанийн араас ашгийн хэмжээгээр "Хаан банк" бичигдсэн бөгөөд тус банк 357 тэрбум төгрөгийг олжээ.

Салбараар нь харвал уул уурхай, банк санхүү, хүнсний салбарын компаниуд ашигт ажиллагаагаар тэргүүлсэн байна. Тэр дундаа, эхний хагас жилд хамгийн их ашиг олсон 10 компанийн тав нь арилжааны банк байлаа. Арилжааны таван том банкны нийт ашиг нь 714 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Харин банкнаас гадна хоёр банк бус санхүүгийн байгууллага ашигт ажиллагаагаар тэргүүлэгчдийн тоонд багтсан. Нийт ашиг нь 118.8 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Хамгийн их ашигтай ажилласан 10 компанийн нийт ашиг 1.4 их наяд төгрөгт хүрсэн байна.

Newsletter
Follow us on social media and be up to date with the latest happenings.
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.