MoneyUp
Хувийн санхүү
2.22.2026 18:21
YouTube-д 1 бичлэг постлоод сая ам.доллар олжээ

Нэгэн контент бүтээгч Youtube дээр ил галын 10 цагийн бичлэг постолжээ. Уг бичлэг есөн жилийн хугацаанд 156 сая үзэлттэй байж, тус контент бүтээгч Youtube-ээс 1 сая ам.доллар олоод байна.

Youtube-ээс сая ам.доллар олсон бичлэгийг хүргэж байна.

YouTube 2021 оноос хойш буюу сүүлийн дөрвөн жилд контент бүтээгч, уран бүтээлчид болон хэвлэл мэдээллийн компаниудад 100 тэрбум ам.доллар төлөөд байна. Үүнд зар сурталчилгаа, YouTube Premium, Shorts болон бусад мөнгө олох функцуудаар дамжуулан хуваалцсан орлого багтжээ.

Жишээ нь 2024 оны 7-р сараас 2025 оны 7-р сар хүртэлх 12 сарын хугацаанд YouTube хөгжмийн салбарт найман тэрбум ам.доллар олгожээ.

Харин YouTube-ийн "Түншлэлийн хөтөлбөр" нь бүтээгчдэд зар сурталчилгааны орлогын 55%-ийг төлдөг байна. Сүүлийн3 жилийн хугацаанд (2021-2023) Youtube-ийн “Түншлэлийн хөтөлбөр”-ийн хүрээнд контент бүтээгчид, уран бүтээлчид болон хэвлэл мэдээллийн компаниудад 70 тэрбум ам.доллар олгосон байна.

Контент бүтээгч бүрийн орлого харилцан адилгүй байдаг. Тухайлбал, 1000 үзэлт тутамд ногдох дундаж төлбөр нь салбар болон үзэгчдээс хамааран ойролцоогоор 1-30 ам.долларын хооронд хэлбэлздэг байна.

Newsletter
Follow us on social media and be up to date with the latest happenings.
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.