.jpg)
Украины Ерөнхийлөгч Зеленский Трампыг түүхийн буруу талд зогсож байна хэмээн буруутгалаа. Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дотоодын эрчим хүчний зардлыг бууруулах зорилгоор Путинтэй дизель түлшний хэлэлцээр хийснээ өнгөрсөн долоо хоногт зарласан. Үүнийг Зеленский “Трампад хууртагдсан мэт санагдаж байна” гэж хэлжээ.
Киевийг Оросын эрчим хүчний байгууламжид цохилт өгөхөө зогсоохгүй бол тагнуулын мэдээлэл хуваалцахаа зогсооно гэж АНУ-аас анхааруулж байсан. Үүний дараа Оросын пуужингийн довтолгооны талаарх АНУ-аас ирдэг урьдчилан сэргийлэх санамж мэдээлэл тасарчээ. АНУ-ын талаас цаг агаарын нөхцөлтэй холбон тайлбарлаж байгаа бол Украины тал үүнийг зориудын үйлдэл гэж сэжиглэж байна.
Зеленский "Starlink" сүлжээний цэргийн зориулалттай хувилбар болох "Starshield"-ийн үйлчилгээг Украинд хязгаарласанд Илон Маскийг шүүмжилсэн юм. Тэрээр "Үүнийг техникийн асуудал гэж найдаж байна. Энэ том алдаанаас болж олон хүн амиа алдана" хэмээн сүрдүүлсэн өнцгөөр мэдэгдэл хийв. Гэвч Илон Маск уг систем нь АНУ-ын Засгийн газрын эзэмшилд байдаг тухай тайлбарлажээ.
Зеленский сүүлийн долоо хоногт Европын удирдагчдын дэмжлэгийг авахад түлхүү анхаарч байна. Тэрээр Лхагва гарагт Их Британийн Ерөнхий сайд Энди Бөрнхэм болон Чaрльз хаантай уулзалт хийсэн юм. Уулзалттай яг зэрэгцэн ОХУ дрон болон баллистик пуужингаар цохилт өгч, Украинд 600 мянга гаруй хүн цахилгаан эрчим хүчгүй болсон талаар Зеленский мэдээллээ.