NewsUp
•
Explained
•
10.1.2026 13:57
Зэсийн ханш 50 орчим хувиар өсөх төлөвтэй

Олон улсын зах зээлд зэсийн ханш одоогийн байдлаар 14,413 ам.долларт хэлбэлзэж байна. Олон улсын геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан богино хугацаанд үнийн савлагаа их байгаа ч томоохон хөрөнгө оруулалтын банкууд болон шинжээчид 2027 оны ханшийн төлөвийг харилцан адилгүй таамаглаж байна. 

АНУ болон БНХАУ-ын зэсийн стратегийн нөөц бүрдүүлэлт эрчимжиж байгаа нь дэлхийн зах зээлд нийлүүлэлтийн гүнзгий хомсдол үүсэх шалтгаан болж байна. БНХАУ олон арван жилийн турш уг түүхий эдийн стратегийн нөөцийг системтэйгээр хуримтлуулсаар ирсэн бол АНУ зэсийн импортод тариф ногдуулахаар зэхэж байгаа нь нийлүүлэлтийн урсгалыг тус улсын агуулахууд руу хүчтэй татахад нөлөөлж эхэлжээ.

Deutsche Bank-ийн тооцоогоор 2026 оны эцэс гэхэд дэлхийн зэсийн нийлүүлэлтийн 71 хувь нь дээрх хоёр гүрэнд төвлөрөх төлөвтэй. Ийнхүү геополитикийн өрсөлдөөнөөс үүдэлтэй нөөц болон зах зээлийн хомсдол гүнзгийрснээр зэсийн ханш 2027 оны II улирал гэхэд тонн нь 22,050 ам.долларт дөхөж, одоогийн түвшнээс 50 орчим хувиар өсөх магадлалтай хэмээн тооцоолжээ. 

Гэхдээ үүнээс өөр таамаг дэвшүүлж байгаа банкууд ч байна. Тухайлбал, J.P. Morgan банкны тайлангаар, геополитикийн эрсдэл болон макро эдийн засгийн дарамт нэмэгдвэл зэсийн үнэ буурах хандлагатай. Ингэснээр 2027 оны II улиралд тонн нь  11,600 ам.долларт хэлбэлзэх төлөвтэй.  

‍

Newsletter
Follow us on social media and be up to date with the latest happenings.
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.