
Олон улсын зах зээлд тонн зэсийн ханш хоёр хувь өсөж, 14,423 ам.долларт ойртлоо. АНУ зэсийн импортын тарифаа нэмэгдүүлж болзошгүй учраас ирэх саруудад олон улсын зах зээлд тус түүхий эдийн хомсдол үүсэх магадлал нэмэгдсэн. Тиймээс зэсийн ханш өсөөд байна.
АНУ энэ оны эхний хагаст 885,000 тонн боловсруулсан зэс импортолсон. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс гурван хувь өссөн үзүүлэлт болжээ.
Нью-Йоркийн Comex биржид зэсийн үнэ 2026 он гарснаас хойш 19 хувь өсөөд байна. Харин сүүлийн нэг жилийн хугацаанд 50 хувь өсжээ.